Ц.Оюунбаатар: МАХН-ыг О.Баасанхүү төлөөлөхгүй

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 09 1489

MАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооноос Төрийн хямрал ба улстөрийн намын шинэчлэл сэдвийн дор Эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус бага хуралд улс төрийн намуудын төлөөлөл оролцож  илтгэл тавьсан юм. Мөн улс төрийн намуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар судлаач, шинжээчид саналаа хуваалцлаа.

Энэ үеэр МАХН-ыг төлөөлж  УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлаар илтгэл тавьсан ч  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "Баасанхүү гишүүн МАХН-ыг  төлөөлөхгүй" гэдгийг онцлоод үг хэлсэн юм.Тэрбээр намын үзлийг ярьж байгаа бол Н.Энхбаяртай хийх дайнаа зогсооё хэмээгээд "Монголын эдийн засаг гүн хямралд орсон. Үүнээс гарах арга замаа бид ний нуугүй ярилцах хэрэгтэй. Монголын хямралын шалгаан нь гадаадынх биш зөвхөн улс төрийн намууд гэж хэлсэн нь оновчтой дүгнэлт юм. Энэ индэр дээрээс би МАХН-ыг төлөөлж үг хэлж байна. Түүнээс биш МАХН-ыг О.Баасанхүү гишүүн төлөөлөхгүй. Манай нам бол гурван том хүчний нэг. Бид ард түмэнтэйгээ улам ойр ажиллаж байна. Эрх баригч нам сандал суудлын хэрүүл хийж байхад бид монгол орноо  тойрч давхардсан тоогоор 1,1 сая хүнтэй уулзаж 60 мянган км замыг туулсан байна. Монгол ард түмэнтэй бид өдөр тутам холбоотой байна. Биднийг шүүмжлэх алдаа, дутагдал бий. Хүлээн зөвшөөрнө.

Үүндээ ч бид дүгнэлт хийх ёстой. Ардын хувьсгалын анхны долоогоос илүү мөрдлөг хавчлагад манай нам орж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлсэн. Дараа нь түүний ойр хавийн бүх хүмүүсийг мөрдөн мөшгөж ирсэн. Үүнийг бид өөрчлөн шинэчлэх хэрэгтэй. Үгүй бол өнгөрсөн 20 жил туулж ирсэн замаараа дахин явна. Аль нэг нам дангаараа шинэчлэгдэж байж энэ асуудал шийдэгдэхгүй. Улс төрийн  намын тогтолцоо бүрэн шинэчлэгдэхүйц эрх зүйн  тогтолцоог бүрдүүлэх ёстой. Өнөөдөр УИХ үүнийг хийж  чадах уу. Тэнд хүчирхийлэгч, луйварчид бүгд байна. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль мөнгөний дайн болж хувирсан. Гэтэл манай намд тийм зүйл байгаагүй. Харин гадаадын иргэнийг ашиглан тусгай үүрэг бүхий байгууллагын хүмүүс өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулсан. Одоо манай намд   улс төрийн захиалгат хүн  амины хэрэг явуулах л дутуу байна. Бусад бүх бохир зүйлийг хийсэн. Сонгуулийн санал хураалтыг илбийн юм шиг үзүүлдэг бохир арга зөвхөн монголд л байна.

Монголын уул уурхайн орд газрууд бүгд эрх баригчдын мэдэлд очсон. Намуудын санхүүжилтийн асуудалд төр оролцох ёстой. Ялангуяа намуудын гишүүнчлэлийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Улс төрийн намуудыг тараая гэдэг уриалгыг хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 11 сар 09

51сая воны хэрэг хаачсан бэ .бүгд л цагаан тагтаа болох гэх юм. Цөмөөрөө хар хэрээ байж ...