“Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” сургалт зохион байгууллаа


Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын дарга О.Алтансүх, НХГБХГ-ын дарга Ө.Ган-Өлзий нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар Төрийн албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгаалын чиглэлээр чадавхжуулах, тэдний үүрэгт ажлын чиглэлийн дагуу хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх арга зүй өгөх, шинээр гарсан хууль тогтоомжуудаас гэр бүл, хүүхдийн холбогдолтой заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, чиглэлийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулна гэж үзжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Д.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга Б.Батзориг, Улсын  Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Г.Оюунболд нарын гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын болон дагалдан гарсан журмууд,  Зөрчлийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан эрхзүйчид тус сургалтын чиглүүлэгч багшаар ажиллах аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрх, хамгааллын холбогдолтой хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх явцад дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтануудын  ойлголт хандлага нэмэгдэж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх