Сүүлийн арван жилийн хугацаанд 73 хүүхэд сураггүй алга болжээ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай охин сураггүй болоод долоо хонож байна.

ЦЕГ-аас  “Охиныг эрэн хайх ажилд 500 гаруй хүн оролцож байна. Эрлийн ажилд БНХАУ-ын холбогдох байгуулага хамтран ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Түүнчлэн өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд манай улсын 73 хүүхэд сураггүй алга болсны 24-ийг нь олсон гэдгийг хэллээ. Сураггүй алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь байнга тэнэдэг, гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай хүүхдүүд байдгийг онцолсон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх