Ц.Баярцогтыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшлов


Шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг олон нийтийн газар хэл амаар доромжилж "од" болсон иргэн Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо. Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан ийн шүүж буй бөгөөд хохирогч шинээр тогтоох шалтгаанаар шүүх хурлыг ийнхүү гурав дахиа хойшлуулаад байна.

Ц.Баярцогтын сэрдэгдсэн хэргийн хохирогч нь өөр албан тушаалд томилогдон очсон учраас шинээр өөр хохирогч олж тогтоох ёстой гэж Сэлэнгэ аймгийн шүүх үзэж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг хүртэл хурлыг хойшлуулжээ. Сэлэнгэ аймгийн шүүх өнгөрсөн аравдугаар 18-ны өдөр болсон шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргаад буй билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх