2100 он гэхэд Нью-Йорк хот усан доор орно

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 09 919

Энэ нь шуурга, хар салхитай ямар ч холбоогүй юм. Далайн түвшин дээшилж байгаа нь энэ хотыг ийнхүү заналхийлж байгаа аж.

Пенсильванийн судалгааны төвийн цаг уурч- эрдэмтэд АНУ-ын бэлэг тэмдэг болсон Нью-Йорк хотыг ойрын ирээдүйд хэсэгчлэн усанд автаж болох тухай судалгааг нийтлүүлсэн байна.

Судлаачдын үзэж байгаагаар шуурга үэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд хотын дэд бүтэц, ард түмэнд бодит аюул учруулж болох ч хотод хамгийн ноцтой хохирлыг далайн түвшний өсөлт л үзүүлэх аж.

Усан доор орох магадлал хамгийн их дүүргүүд нь хотын баруун талын Манхэттен, Вест-Сайд, Линкольн тойрог, Саттон-Плэйс, Йорквилл, Ленокс-Хилл, Гарлем зэрэг бараг бүх хэсэг ажээ.

Нью Жерси бараг бүрнээрээ үерт автах болно. Судлаачдын хэлснээр, урьдчилсан дүнгээр далайн түвшин хэдэн зуун жилийн турш гурван метрээр нэмэгдэх тухай тооцоо алдаатай аж. Харин тэднийхээр 2100 он гэхэд далайн түвшин нь таван метрээс дээшлэх ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх