Хүнсний бүтээгдэхүүний шошгололтонд тавих стандартын шаардлагын зөрчигдөж буй хэлбэрүүд


1.Хүнсний нэр нь тухайн хүнсний зүйлийн мөн чанарыг үнэн зөв илэрхийлэхүйц байдлаар томъѐологдож чаддаггүйгээс хэрэглэгчийг төөрөгдүүлдэг. /Бүх төрлийн цагаан архи, ундаа, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт/

2.Үйлдвэрлэсэн, савалсан болон хадгалалтын хугацаа /огноо/ бүрэн тавигддаггүй, тавигдсан ч ойлгомжгүй

3.Хүнсний найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалтыг үнэн зөв бүрэн илэрхийлдэггүй. /Тухайлбал, хүнсний шим тэжээлт зүйл болох уураг, өөх тос, нүүрс ус гэх мэт/

4.Хүнсний шошгон дээр заавал мэдээлэх ѐстой зүйлийг бүрэн мэдээлдэггүй /хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ионжуулсан цацрагийн боловсруулалт гэх мэт/

5.Тухайн бүтээгдэхүүний агууламжид бүтцийн нарийн шинжилгээ хийгдэж шимт бодисын агууламж, үйлчилгээний үр дүн тодорхойлогдоогүй байхад хэт дөвийлгөн магтсан буруу сурталчилгааг бүтээгдэхүүний шошгонд хэрэглэдэг .

Дээрх зөрчил дутагдал нь Монгол Улсад “Савалсан хүнсний бүтээгдэхүүний шошгололтонд тавих ерөнхий шаардлагын MNS (САС)-4280-95 болон MNS САС1:2007 стандартууд батлагдан гарсан хэдий ч дээрх стандартуудыг савалсан хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн зөв хэрэглэх мэдлэг дутмагаас шалтгаалан практикт бүрэн хэрэгжиж чадаагүйн улмаас хэрэглэгч зөв сонголт хийх боломжгүй төөрөлдсөөр байдаг тул цаашид хэрэглэгч та бүхэн энэ талын мэдээ, мэдээллийг сайтар анхаарч үзэж байхыг ЗӨВЛӨЖ байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх