Багш нь ”Бүтэж үх” гэж хөнжлөөр бүтээгээгүй гэв


“Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн н.Мөнхтуяа гэх багш хүний нялх хүүхдийг санаатайгаар хөнжлөөр нь бүтээж алах шахсан байна. Орой цэцэрлэгээс нь авахад “Багш бүтэж үх” гэсэн гээд уйлаад байхаар нь камерыг нь шалгасан чинь ийм үйлдэл хийсэн байна” гэсэн тайлбартай бичлэг өнөөдөр цахим орчинд тархаж үүнд эцэг, эхчүүд багагүй бухимдаж дор нь сэтгэгдэлээ үлдээсэн харагдав.

Энэ бичлэгийн талаар тус цэцэрлэгийн бэлтгэл “Б” бүлгийн эцэг, эхийн зөвлөлөөс тодруулахад “н.Мөнхтуяа багш “Унтаарай. Бусад хүүхдүүдээ сэрээж болохгүй шүү” гээд бүтээсний төлөө “Бүтэж үхээрэй” гэж хэлсэн гэж бичсэн байна лээ. Ангийн багшийн амнаас “Бүтэж үхээрэй” гэх үг, үсэг ч гарахааргүй хүн шүү дээ. Энэ багш эцэг, эхчүүд бид нараас уучилалт гуйсан. Нөгөө хүүхдийн эцэг эхээс ч уучилалт гуйсан юм байна лээ” гэв.

Энэ хэрэг сарын өмнө гарсан бөгөөд гомдол гаргасан хүүхдийн эцэг, эх АНУ руу явсан учраас холбогдож чадахгүй байгаа аж. Харин уг бичлэгийг хүүхдийн өвөө Б.Дамдинсүрэн гэх иргэн олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ээж 2017 11 сар 10

хөөрхий хүний нялх хүүхэд толгойгоо даавуугаар битүүлүүлчихээд энэ нэг багш гэх тамлагч залуу багшаасаа айгаад хөдөлгөөнгүй хэдэн минут хэвтээд байна шүү дээ үүнийг харж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага энэ бичлэгийг нялх хүүхдийн эрх ашгийг хамгаалж арга

Зочин 2017 11 сар 10

энэ бичлэгийг харахад энэ багш гэх эмэгтэй санаатайгаар энэ хүүхдийг сонгож унтаж байгаа хүүхдийн хөнжлийг битүү толгойгын нь битүүлээд хээв нэг гараад явж байна шүү дээ яаж байгаа юм бэ энэ хүүхэд тамласан багш гэх авгайд эрүүгйин хэрэг үүсгэж шалгуулах хэрэгтэй байна ий

Эцэг эхийн төлөөлөл 2017 11 сар 10

Өөрийнх нь хүүхдэд ийм үйлдэл гаргасан бол яах байсан бол доо

Эцэг эхийн төлөөлөл 2017 11 сар 10

Эцэг эхчүүд багш нарыг худлаа ингэж өмөөрч давраагаад байдаг нэг асуудал байгаад байдаг. Үйлдэл нь угаасаа олон түмэнд ил харагдаж байхад юу ч гээд худлаа өмөөрөөд нэмэргүй шүү дээ. Эцэг эхчүүд хүүхэддээ сайн хандуулах гээд байдгиймуу эсвэл худлаа долигоно аргаа олохгүй байдгиймуу ойлгохгүй юм. Өөри

Болор 2017 11 сар 10

яахаараа нялх амьтныг битүү бүтээдгийн.энэ хэлүүлсэн хэлж байгаа 2 багш хүүхдүүдээ ингэж бүтээдгиймуу гэж л асуумаар байна.хучих биш бүтээх шүү!!!!!!!!

munhuu 2017 11 сар 10

heleegui ch uildeleerei uzuuleed baigaa yum bishuu.ungursun huniig ingej buteedeg bolohoos amid huniig ingej buteene gej yu baidag yum.butej uh gej heleh hun bish ch geh shig tenegtdeg baina shdee.hunii nyalh uriig .uur untaagui huuhed haragdaj l baina .busdiig ni adilhan buteehgui yasan yum tegdeed