Эрүүл мэндийн ерөнхий газрыг шинээр байгуулна


Ирэх 2018 оны төсвийн төсвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санг шинээр байгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хувааж хоёр агентлаг болгохоор тусгасан юм. УИХ-ын Төсвийн байнгын хороо 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ дээрх саналыг дэмжжээ. Ингэснээр 2018 оноос Эрүүл мэндийн ерөнхий газрыг шинээр байгуулж Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар болсон байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтдаа одоогийнхоо байранд үйл ажиллагаа явуулах ажээ.    

Харин Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны аль нэгэнд нь харьяалуулах асуудал яригдаж байгаа билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх