Саудын Арабын 11 хунтайж тэргүүтэй хүмүүс төсвөөс 100 тэрбум доллар завшжээ

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 10 1008

Авлигын хэрэгт холбогдсон хунтайж болон сайд нар төсвөөс багаар бодоход 100 тэрбум ам.доллар завшсан байна гэж Саудын Арабын прокурорууд мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирдан явуулж буй авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн оройноос эхлэн тус улсын 11 хунтайж, дөрвөн сайд тэргүүтэй 201 хүнийг баривчлаад байгаа юм. Мөн олон тооны хүний банкны дансыг битүүмжлээд байгаа билээ. Баривчлагдсан 201 хүнийг нийслэл Эр-Рияд хот дахь хааны ордноос холгүй орших тансаг зэрэглэлийн зочид буудлуудад хорьж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь баривчлагдсан хүмүүстэй холбоотой компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тус улсын прокурорууд мэдэгдсэн хэдий ч “Энэ хэргийн улмаас гадаадын хөрөнгө оруулагчид Саудын Арабиас зайгаа барьж болзошгүй” гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх