НИТХ “гацаа” -наас гарч ажиллахаар болжээ

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 10 729

Энэ оны 6 сараас хойш НИТХ болон НИТХ-ийн тэргүүлэгчдийн хурал хуралдаж нийслэлтэй холбоотой тогтоол шийдвэрүүдийг авч хэлэлцэлгүй 11 сарын нүүрийг үзсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох хүсэлтээ өгч, НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөн НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч С.Амарсайхан авч НИТХ-ын даргаар сонгогдсон.

Шинэ даргатай болсон ч НИТХ хоёр удаа хуралдаж чадалгүй хуралд суудалтай намуудын бүлэг завсарлага авснаар хойшлогдоод байсан. Завсарлага авах болсны шалтгаан нь шинээр сонгох НИТХ-ын 11 тэргүүлэгчдийн тооны харьцаан дээр намын бүлгүүд ойлголцож чадахгүй байсантай холбоотой гэж зарим эх сурвалжууд өгүүлж байсан. Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх ёстой ИТХ ийнхүү удаа дараа хойшлогдоод үндсэн асуудлаадаа хэлэлцэж чадахгүй байсан бол өчигдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн ирцтэйгээр хуралдан НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдааныг ирэх 7 хоногоос хуралдуулахаар болж, тус хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг гаргаж баталсан байна.

Мөн хурлаар өнгөрсөн 5 сарын хугацаанд хуримтлагдсан цөөнгүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ямартай ч НИТХ дах намын бүлгүүдийн толхилцооноос болж хуралдалгүй удаж “гацаанд ороод” байсан НИТХ ирэх долоо хоногоос хуралдан, нийслэлчүүдийн өмнө тулгадсан асуудлуудыг шийдээд явахаар болсон нь сайшаалтай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

иргэн 2017 11 сар 11

Баянзүрх дүүргийнхээ асуудлыг нэг мөр дуусгамаар юм даа.