Сиа папарацци нараас өрсөв


Австралийн дуучин Сиа твиттерт өөрийн нүцгэн зургаа тавьжээ. Тэрбээр энэ алхмыг өөрийнх нь хэт илэн далангуй гэрэл зургуудаар мөнгө олохыг зорьсон өөдгүй гэрэл зурагчдаас өрсөхийн тулд албаар хийсэн байна. Түүний зөвхөн өгзөг харагдах аж. 

Зургийн дор Сиа “Хэн нэгэн миний нүцгэн гэрэл зургуудыг өндөр үнээр зарахыг оролдож байна. Та бүхэн мөнгөө хэмнэ, зургуудыг маань үнэгүй үз. Зул сар ойртож байна шүү дээ” хэмээн бичжээ. Дуучин Сиа нүүр царайгаа нуудаг бөгөөд багтай юм уу хиймэл үстэй дуулдаг. Мөн тэрбээр хувийн амьдралынхаа талаар бусдад дэлгэдэггүй нэгэн. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх