Багш нар хугацаагүй ажил хаяна


Ирэх 7 хоногийн даваа гараг буюу 11-р сарын 13-аас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяна. Боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй учир хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болсон. Сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэж байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хариуцахыг эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэлсэн байна.

Багш нарын ажил хаялт цалин нэмэх шийдвэр гартал үргэлжлэх юм. Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, 30 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 20 орчим шинжлэх ухааны байгууллага оролцох аж. Боловсролын салбарт ажилладаг 70 орчим мянган багш, ажилтан ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ичиг 2017 11 сар 11

ажил хаяж байгааг нь хусч хаяаад ажилгүй,арын хаалгагүй багш нарыг ажилд аваач. Одоогийн энэ багш гэгчүүд ичмээр 10-р анги төгсч буй хүүхэд бага ангийн боловсролгүй,дээд сургууль төгсөгчид нь дунд боловсролгүй цэвэрлэгч,худалдагч ч хийж чадахгүй байхад....