НЕЙМАР “БАРСЕЛОНА”-ГИЙН ТОГЛОГЧДООС ЭРГЭЖ ИРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЧЭЭ


ПСЖ-ийн довтлогч Неймар Барселонад очиж, хуучин багийнхаа тоглогчдоос эргэж ирэх зөвшөөрөл гуйжээ. Энэ талаар Sport.es мэдээлжээ.

Бразилийн тамирчин Каталоны нийслэлдээ хүү Дави Луккагаа давуулан ирж, тоглогчидтой нөхөрсөг уулзалт зохион байгуулжээ. Уулзалт ярианы үеэр тэр хуучин багийнхаа гишүүдээ “Хэрвээ би эргэж ирвэл намайг багтаа авах уу?” гэж асуусан гэнэ. Неймар түүнчлэн ПСЖ-д үнэхээр их уйдаж байгаагаа өчжээ.

Түүнийг сэтгэлээр унаж, худлаа бэртсэн дүр үзүүлэн ПСЖ-ийнхэнтэйгээ Францын аварга шалгаруулах тэмцээнд “Анже”-тай тоглохоос зайлсхийсэн гэж өмнө нь мэдээлж байсан юм. Тэрээр 2017 оны зун ПСЖ-д 222 сая еврогоор шилжжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх