Д аминдэм дутагдвал ямар шинж тэмдэг илрэх вэ


Д аминдэм дутагдлын шалтгаант рахит өвчний үед маш олон төрлийн шинжүүд илэрч болдог. Тэдгээрийг доор дурдсан бөгөөд таны хүүхдэд эдгээр шинжүүдээс илэрч байвал та мэргэжлийн эмчид хандаж рахиттай эсэхийг оношлуулах, Д аминдэмийн дутмагшил байгаа эсэхийг магадлах шаардлагатай.

Ясны бэхжих үйл явц алдагдаж авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх

Ясны хэлбэр алдагдаж муруйх, бугуйн яс товойж бүдүүрэх

Булчин суларлын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох

Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс баацаганаж алхах, хөлөө чирж явах

Үе тэнгийнхнээсээ өсөлт нь хоцрох

Булчин татвалзах

Цочромтгой болох

Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох

Хамгийн харамсалтай нь Д аминдэм дутагдлын шалтгаант рахитыг цаг алдалгүй илрүүлж, үр дүнтэй, эмчийн хяналтад, тогтвортой эмчлэхгүй бол хүүхэд 3 нас хүрч мөгөөрс байсан яснууд нэгэнт хэлбэржиж хатуурсан үед бүрэн засрах ямарч боломжгүй болдог. Тиймээс та хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжил, цаашдын ирээдүйд анхаарч эмчийн зааврын дагуу Д аминдэмийн дутагдлаас сэргийлж, рахит үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлж байгаарай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх