В.Путин, Д.Трамп нар Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 13 639

Сирийн Засгийн газар болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэнд энхийн хэлэлцээнд оролцохыг уриалсан агуулга бүхий хамтарсан мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар гаргалаа гэж “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Давчуу хөтөлбөртэй учир Вьетнамын Дананг хотноо болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп нар яриа хэлэлцээ хийхгүй гэж Кремлийн ордон болон Цагаан ордон мэдэгдэж байсан ч хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр буюу өчигдөр орой хоёр улсын удирдагчид цаг гарган Сирийн асуудлыг авч хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Хамтарсан мэдэгдэлд “Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийг дарж авахын тулд ОХУ болон АНУ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно” гээд, энэ сарын сүүлчээр Швейцарийн Женев хотноо болох Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцохыг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газар болон босогчдын бүлэглэлүүдэд уриалсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх