Газар хөдлөлтөөр 61 хүн амиа алдаж, 300 хүн бэртжээ

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 13 1131

Иран, Иракийн хил дээр өчигдөр 19.00 цагийн орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт дамжуулав.

АНУ-ын Геологийн төвөөс “Хоёр улсын хил дээр 7.3  магнитудын газар хөдлөлт болсон” гэж мэдээллээ.

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 61 хүн амиа алдаж, 300 орчим хүн бэртсэн гэнэ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар албаныхан уламжиллаа.

“Эмнести Интернэшнл”, Ираны Улаан хавирган сар байгууллагын тэргүүн Мортеза Салим “Ойролцоогоор найман тосгон хохирол амссан. Мөн хохирол амсаад буй зарим тосгоны гэрэл цахилгаан тасарсан”  гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх