ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙН ЦОГЦОС ОЛДЛОО


Cураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа арав дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон юм.

Тэгвэл охиныг хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч явсан ч маргааш нь ийнхүү амиа алдсан байдалтайгаар олдсон гэнэ. Хүүгийн цогцос гаднаа ил харагдах ямар нэг шарх сорвигүй нас барсан байсан тул урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй хэмээн тус сумын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

iiiiiiii 2017 11 сар 14

yachihsan novshiin etseg ehuud ve.novsh yumaa yoyoooo