Д.СУМЪЯАБАЗАР, Ж.БАТ-ЭРДЭНЭ НАР ЦАГААН ХАДНЫ ЖОЛООЧ НАРТАЙ УУЛЗАВ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж буй нүүрс тээврийн жолооч нар, бизнес эрхлэгчид, тус сумын малчдын төлөөлөлтэй уулзсан байна. Жолооч, нутгийн иргэд малчдын зүгээс Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт руу уртын тээвэр хийхийг зогсоох шаардлагатай байгааг онцолжээ. Учир нь уртын тээвэр нь замыг эвдэж, малын бэлчээрийг сүйтгэж байгааг малчид учирласан байна.

   Олон мянган жолооч нарын эрх ашгийн төлөө уртын урт тээвэрлэлтийг болиулж урт, богино гэсэн тээвэрлэлтийг хийх нь зүйтэй гэсэн жолооч нарын саналыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжилж Засгийн газрын хуралд оруулж хэлэлцүүлэхээ УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар амласан байна.

 Цагаан хадны үйл ажиллагааг өмнөх Засгийн газар үйл ажиллагаа нь түр зогсоосон ч эргүүлээд шийдвэрээ цуцлаж байсан билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 11 сар 13