В.Путин Д.Трамп нарын бүрэн хэмжээний уулзалт яагаад болсонгүй вэ

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 13 546

-Песков: Путин, Трамп нарын хоорондох бүрэн хэмжээний уулзалт америкчуудын

уян хатан бус байдлаас болж хийгдээгүй-

 Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт  болж өндөрлөлөө. Дэлхийн хэмжээний удирдагчид оролцсон энэхүү саммитын үеэр  В.Путин, Д.Трамп нарыг Вьетнамд уулзана гэсэн мэдээлэл гараад байсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч ч Ханойд В.Путинтэй уулзана гэдгээ илэрхийлж байв.  Гэвч тэдний хүлээж байсан бүрэн хэмжээний уулзалт болсонгүй.  

Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ “Америкийн төрийн тэргүүний протоколын албаны уян хатан бус байдлаас шалтгаалж хоёр Ерөнхийлөгчийн бүрэн хэмжээний уулзалт болсонгүй” гэжээ.  Дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин  Д.Трамп нар “босоо” байдлаар хэд хэдэн удаа уулзсан ч ширээний ард суугаад хоёр улсын харилцааны өнөөгийн байдлын асуудлаар бодож тунгааж ярилцаж хэлэлцэх учиртай байв.

Д.Песков “Дипломат практикт дээд хэмжээний уулзалтыг өөр өөр талд ээлжлэн зохион байгуулдаг. Талууд удирдагчдын хэт ачаалалтай хуваарийг харгалзан сонголт хийхийг оролдож байна" гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.  

Үүний зэрэгцээ хэвлэлийн нарийн бичгийн дарга Путин, Трамп хоёр  өнгөрөгч  долоодугаар сард  Голландад Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын түрээсийн танхимд болсныг дуулгажээ.  

Харин энэ удаагийн уулзалт Оросын талын  нутаг дэвсгэрт болох ёстой байсан ч АНУ-ын Ерөнхийлөгчийн протоколын албаны уян хатан бус байдлаас бүрэн хэмжээний уулзалт болсонгүй. Оросын багийн хүчин чармайлтыг үл харгалзаж, ямар нэг дундын хувилбарыг тэд санал болгосонгүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.  

Харин  Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс "Хоёр талын аль аль нь шахуу хөтөлбөртэй учир Вьетнамд албан ёсны яриа хэлэлцээ хийхгүй" болохыг  өмнө нь мэдэгдээд байсан юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх