УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 13 196

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хуралдаанаараа цаг үеийн асуудлууд хэлэлцэж, мөн энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх Элчин сайдуудын томилгоог хэлэлцжээ. 

Мөн энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудаар саналаа нэгтгэсэн байна. УИХ-аар энэ долоо хоногт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах асуудлыг ч хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээллээ. 

Гэхдээ бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх