АЖИЛ ХАЯЛТЫН ХАРИУЦЛАГЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХҮЛЭЭХ ЁСТОЙ


МҮЭ-ийн холбооны анхдугаар Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 10-ны өдөр хуралдсан. Хуралдаанаас УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт дараах мэдэгдлийг хүргүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр байгуулах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарт үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас тухайн салбарын багш, ажилтнууд өнөөдрөөс орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүллээ. 

Иймд маргаантай асуудлаар холбогдох талууд тохиролцоонд хүрэхэд салбарын яаманд дэмжлэг үзүүлэх асуудлыг анхаарч, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байгааг мэдэгдэж байна. 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтыг зөрчсөний улмаас үүсэх хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх