БҮЛГЭЭ ХУВААСАН ХҮН НАМАА ХУВААХААР НЭР ДЭВШИХ ҮҮ?

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 13 1807

УИХ дахь МАН ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН ын даргад өрсөлдөх нь тодорхой болжээ.

УИХ дахь намын бүлэг гэдэг бол улс төрийн намын бүтцийн хамгийн чухал хэсэг. УИХ ын сонгуульд өрсөлдөөд 65-раа ялсан хэрнээ бүлэг дотроо хагарч 32 ба 33 гэсэн хоёр бүлэг төрсөн нь бүлгийн даргын хариуцлагын асуудал. Энэ хүн ёс зүйтэй, зарчимтай байсан бол бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон нь бүлгээ зангидаж чадаагүй миний буруу гээд бүлгийн даргын албан тушаалаа өгөх ёстой байв. Гэтэл бүр эсрэгээрээ намын дарга болно гэж амбийцлах болов.

Хамгийн энгийн асуулт эндээс урган гарч байна. Бүлгээ зангидаж чадаагүй хүн намыг эвлүүлж чадах уу?. Эсвэл бүлгийг хоёр хуваасан хүн намыг хоёр хуваах гэж байна уу?. МАН бүлэг түүхэндээ анх удаа хоёр хуваагдав. МАН 28 р их хурлаараа эргэж эвлэх үү эсвэл бүр намын төвшинд хуваагдах уу гэдэг нь тодорхой болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

kk 2017 11 сар 14

salbadai

зочин 2017 11 сар 14

хуваасан хүн нь Хаянхярваа бишииг мэдмээрсэн,эрхэм бичээч