Амжилттай байхад тань туслах 5 зарчим


1. Өглөөг идэвхтэй ашиглахын тулд унтах нойроосоо хас гэсэн үг биш. Учир нь сайтар унтаж амрах нь бас эм болдог байна. Хүн 6-8 цаг унтах нь хангалттай байдаг бөгөөд ингэж ханасан нойроо авахын тулд орой эрт унтах нь хамгийн зөв сонголт болдог байна. Тиймээс орой унтах цагаа зохицуулах хэрэгтэй. 

2. Эмх цэгтэй байхад та маш их цаг хугацааг хэмнэх тул юм хайж цаг үрэхгүй байх хэрэгтэй. Орой унтахдаа өмсөх хувцас авч явах зүйлсээ бэлтгэх нь зөв. Өөрийн ажлын ширээгээ цэгцтэй байлгаж хэрэггүй зүйлсээ зоригтойгоор хаях хэрэгтэй. 

3. Өглөө оройн замын түгжрэлээс зайлсхийх нь цаг хэмнэх бөгөөд үүний тулд хамгийн ачаалал багатай буюу хамгийн өглөө эрт ажилдаа ирж, орой эртхэн харих нь зөв.

4. Төлөвлөснөөрөө ажилла. Цаг төлөвлөхөөс ч дутахааргүй чухал зүйл нь төлөвлөснийхөө дагуу хэрэгжүүлэх явдал байдаг байна. 

5. Цаг төлөвлөлтийн 60:40-ийн зарчмыг ашигла. 60 % нь төлөвлөгөөнөөс хамаарч ажиллах цаг, 20% нь төлөвлөгөөнөөс ангид нөөц цаг, 20% нь чөлөөтэй ажиллах цаг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх