Харүмафүжи аварга хоёр дараалан өвдөг шороодоод байна


Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн 2 дахь өдрийн тэмцээн өндөрлөлөө. Энэ сарын тэмцээнд дээд зиндаа буюу Макүүчид Монголын 7 бөх барилдаж байна. байна.

Кюүшюү башёгийн чансааг мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж эхний 2 өдөр дараалан унаж амжилт муутай эхлүүлж байна. Тэрбээр Такакейшод ошидаши мэхээр унасан юм. Өнөөдөр Харумафүжи аварга Тамавашитай хүч үзнэ. 

Тэгвэл баруун жигүүрийг мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр Тамаваши Мөнх-Оргилтой барилдаж давлаа. Тэрбээр өнөөдөр шинэ залуу бөх Такакейшотой хүч үзнэ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүн жигүүрийн сэкиваки цолтой барилдаж байгаа бөгөөд эхний хоёр өдөр дараалан ялагдаж амжилт муутай тэмцээнээ эхлүүллээ. Тэрээр 10 буюу түүнээс дээш давахад озеки цолоо эргүүлэн авах юм. Өнөөдөр тэрбээр ахмад бөх Ёшиказетай барилдана. Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира цолтнуудыг тэргүүлсэн ба ёкозүна Хакүход унаж Кисеносатог хаясан амжиолттай барилдаж байна. Өнөөдөр тэрбээр Харумафүжи аваргатай хүч үзнэ.

Ичиножо А.Ичинноров барууны дөрвөөс дараалан хоёр давж урамтай барилдаан үзүүлж байна. Тэрбээр өнөөдөр Хокүтофүжитэй хүч үзнэ. Араваши Э.Дөлгөөн барууны таваас хоёр дараалан даваад байгаа ба өнөөдөр Точиношинтой барилдахаар оноолт таарчээ.
Чиёошома Г.Мөнхсайхан зүүний зургаагаас 1 даваа, 1 унаатай өнөөдөр Такарафүжитэй оноолт таарсан юм.

Кюүшюү башё өдөр бүр 15:00 цагаас эхэлж буй бөгөөд UBS телевиз шууд дамжуулж байгаа билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх