Сирид агаарын дайралтын үеэр 53 хүн амиа алджээ

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 14 389

Сирийн Алеппо хотоос холгүй орших босогчдын хяналтад байдаг бүс нутагт агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Уг цэргийн ажиллагааны үеэр 53 хүн амиа алдсан” талаар Сирийн Хүний эрхийн байгууллагаас уламжлав. Амиа алдагсдын дунд хүүхдүүд бий гэнэ.

Тус бүс нутагт хагас цагийн зайтай гурван удаа агаараас цохилт өгчээ.

Босогчдын олноороо байрлах уг газарт энэ оны эхээр ОХУ, Иран улс хэд хэдэн удаа агаараас цохилт өгч байсан. Одоогоор дээрх цэргийн ажиллагааны хариуцлагыг ямар нэгэн улс хүлээгээгүй байна. Сирийн Хүний эрхийг хамгаалагчид “Энэхүү цэргийн ажиллагаа нэрийн дор явуулсан алан хядах ажиллагааны ард ОХУ бий” хэмээн мэдэгджээ.

Сирийн Засгийн газар, Ерөнхийлөгч Башар аль Ассадыг түлхэн унагаахаар тэмцэж буй сөрөг хүчний дэмжигчдээс гадна агаарын дайралтад өртөөд буй уг бүс нутагт алан хядах “Аль Кайди” бүлэглэл эрхээ тогтоохоор санаархдаг юм.

Сирид 2011 оны дөрөвдүгээр сард дэгдсэн иргэний дайны улмаас амиа алдагсдын тоо 400 мянгад хүрчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх