ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО НЭГ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 14 1206

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх