Ц.Цогзолмаа: Багш мэргэжилтэй ажилгүй хүн олон байгаа шүү

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 14 2627

Ажил хаясан багш нарт Сайд нь сануулга өгөв

Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхон тэмцлээ үргэлжлүүлж, МҮЭХ дэмжснээр  энэ сарын 13-ны  өдөр орон  даяар ажил хаялт зохион байгуулав. Хугацаагүй гэж байсан боловч зохих хэмжээнд тохиролцоонд хүрсэн учраас  сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзсан. Гал намжиж байна. Нэг удаагийн 516 мянган төгрөгийн урамшуулал, нэмэгдлийг “голсон”, ажил хаясан  багш нарт хатуухан сануулга өглөө.  Гомдсон эмч нарыг төдийлэн онцгойлсонгүй. Зарим сургууль, цэцэрлэгийн удирдлагад ажил хаяхгүй байх талаар албан тоот ч хүргүүлсэн бололтой юм.  БСШУС-ын шинэ сайд Ц.Цогзолмаа “Багш нар нэмэгдэл урамшуулал олгож гэж байхад ажил хаяж байна. Багш мэргэжилтэй ажил олдохгүй олон хүн байгаа шүү” гэж анхаарууллаа.

Багш нар ямар урамшуулал авах вэ

Төсвийн тодотголыг батлахдаа багш, эмч,төрийн албан хаагчдад 300 мянгантөгрөгийн урамшуулал олгохоор 55 тэрбум төгрөгийг тусган батлуулсан. 2018 оноос өмнө өгнө гэж. Гэхдээ энэ мөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр УИХ-ын гишүүдийн тойргуудад хуваарилсан 172 тэрбум тэрбум төгрөгөөс “шомбодсон”. Зарим гишүүнийг уурлуулан, нэхүүлэн байж хуваарилсан мөнгө. Гэтэл багш нар нэг удаагийн хууран мэхлэх гал унтраах арга гэж үзсэн.  Нэмэгдсээр 516 мянган төгрөг боллоо. Багш нар уурласаар.

510 тэрбум төгрөгийн урамшууллыг хэрхэн бүрдүүлж байгаа вэ. 300 мянган төгрөгийг нь төрийн албан хаагчдад  хуваарилсан 55.4 тэрбум төгрөгөөс гаргасан. Үлдсэн 216 мянган төгрөг буюу 36 хувийг үр дүнгийн урамшуулал, дэвтэр зассаны мөнгө,  нэмэгдэл зэргээр олгож байгаа. Багш нар сурагчдын улирлын амралтаар цалингаа бүтнээр бодуулаад явдаг аж. Тодруулбал, багш нарт 20 хувийн нэмэгдэл, анги даасан, олимпиадад сурагчдаа бэлтгэсэн, дэвтэр зассан, дугуйлан секц хичээллүүлсэн зэрэгт 20 хувь нийтдээ улиралд 45 хувийн нэмэгдэл өгч байгааг салбарын сайд нь тодотголоо. Багш 19 цагаас дээш хугацаагаар хичээл орсон бол илүү цагийн мөнгө олгоно. Ийм л тайлбарууд хөврөв.

Эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө цалингаа нэмэгдүүлэх боломжтой

Багш нарын цалин урамшуулал 516 мянган төгрөг болсонд  хожуу нэгдсэн ч тэмцлийн хэлбэр арга нь адилхан байсан эмч нар гомдолтой үлдэв. Эмнэлгүүдийг эдийн засгийн чөлөөтэй байдалд шилжүүлээд өвчтнөөсөө төлбөр авах байдлаар санхүүгээ бүрдүүлж, эмч, ажилтнуудынхаа орлого, цалинг нэмэгдүүлэх боломжтой гэсэн гаргалгааг салбарын сайд нь, зарим улстөрч хийжээ. Хүнд мэс заслаас эхлээд хүүхэд төрөхөд хүртэл гарын бэлэг авдаг гэж хардуулдаг эмч, эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажиллахаас амьжиргаа нь шалтгаалах болох нь. Тээрмийн хөлд буудай үрэгдэхийн үлгэрээр  жирийн иргэд өндөр төлбөр төлдөг болоод амьжиргаа нь муу дээрээ муухай болох вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрнө.

Эрүүл мэндийн даатгалын санг салгахыг эсэргүүцлээ

Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгож бие даалгах шийдвэрийг хууль тогтоогчид гаргаж байгаа. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд жилдээ 400-600 тэрбум төгрөг эргэлддэг томоохон сан очих нөхцөл бүрдэнэ. Дагаад 90 ажилтан явах тухай яриа бий. Энэ шийдвэрийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг салгах нь буруу гэв. Шалтгаанаа тайлбарлалаа. Хүнд суртал, авлига, мөнгө завшихыг дэвэргэнэ гэж.  Товчхондоо даатгуулагчийн эрх ашгийг байгууллагын урсгал зардалд зарцуулж болохгүй. Ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага жирийн иргэдийн асуудалд орооцолдоод эхэллээ. Эмч нар өвчтний өвчний түүхийг хуурамчаар нээж мөнгө завших боломж бүрдүүлнэ гэж үзсэн аж. Эрүүл мэндийн салбарыг тойрсон бужигнаан энэ мэтээр үргэлжлэх бололтой.

Иргэдийн Хурлын Төлөөлөгч эмнэлгийн дарга, сургуулийн захирал болох уу?

Ийм хардалт УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс гарлаа. Ингэж хардаж байгаагаа ч ил тодоор зарлав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд эрх баригч МАН-ынхан нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдаж байна гэлээ. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, эмнэлгийн даргаар олон хүнийг орон  нутагт үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэв. Тэдний ихэнх нь тухайн нутгийнхаа Иргэдийн Хуралд ялалт байгуулсан Төлөөлөгчид. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үүрэг гүйцтэгэгчдийг жинхэлнэ гэж тооцсон тухайн АН-ын бүлгийн  Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Энэ үнэн бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр Иргэдийн Хурлын Төлөөлөгч ажиллах нь. Улстөрийн албан тушаалтны томилгоо болох аж. Төрийн албан хаагчдад хүндрэл учруулж ч мэдэхээр гаргалгаа гэж сөрөг хүчин үзжээ. Эмч, багш нарыг тойрсон элдэв улстөржилтийн зах зухаас дурдахад ийм байна.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Шүүмжлэгч 2017 11 сар 14

Ажилгүй байгаа тэр олон боловсон хүчнээ энэ алслагдсан дүүргийн ачаалал ихтэй цэцэрлэгүүдэд нэмэгдэл багшаар оруулаад өгөөч сайд гуай нэг ангид 50-аас 60 хүүхэд 2хон багш ийм нөхцөлд ажиллаж байгаа багш яаж хүүхэд хөгжүүлэх вэ? Энд хүүхдийг эсэнд мэнд харж байвал их юм болох гээд байна. Хаана байна

ЗОЧИН 2017 11 сар 14

Хамгийн хөгийн новшнуудыг сонгосондоо өөрсдөдөө л гомдохоос доо. Энэ хөгийн новшнуудаас том шийдэл хүлээх хэрэггүй нь тодорхой.өөрсөдтэйгээ адил хахуул авилга л бодож 55.4 тэрбум төгрөгийн авилга өгч багш нарын ажил хаялтыг нам дарах санаатай .ийм арчаагүй новшнуудын арьсийг хуулах ч багадана . дүү