Ж.БАТЗАНДАН Б.ХУРЦААС УУЧЛАЛТ ГУЙХ НЬ УУ

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 14 983

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 11 сарын 06-нд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” гэсэн юм. Мөн “С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг. 'Эрдэнэт' үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц' гэсэн юм.

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц  нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн бөгөөд “ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргажээ.

Хэрэв Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Ж.Батзанданг буруутай гэж үзвэл Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө Б.Хурцаас уучлалт гуйхад хүрч магадгүй нь ээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Soongo 2017 11 сар 15

Батзандан төрийн ордоны индэр дээрээс их том мэдэгдэл хийсэн, хэн дуртай хүн нь, тэр тусмаа мэдээллийн эх сурвалж дээр байдаг хариуцлагатай ажилтан дутуу дулимаг юм шударга царайлж ярьж болохгүй шүү, батзандан ямар ч баримт нотолгоо үзүүлээгүй, энхбат гэгчийг хулгайлж ирсэн гэж 80 настай буурлаас 8

Зочин 2017 11 сар 14

Батзандангийн хэлдэг үнэн шүү дээ. Хурцыг хүн хулгайлсан хэргээр Европод баригдаад байхад Элбэгдорж Герман, Англитай яаж тохиролцсон нь мэдэгдээгүй ч Монголд авч ирсэн, авч ирсэн гэдгийг улс даяараа сонсож мэдсэн шүү дээ.

Зочин 2017 11 сар 14

Хурцын тухай Батзандан Нямдорж нарын мэдэгдлийг ШАЛГАХ ёстой. Үнэн бол Хурц ШОРОНД орох ёстой шүү дээ.

Зочин 2017 11 сар 14

Эхлээд Батзандангийн хэлсэн юмнуудыг худлаа гэж нотлох хэрэгтэй. Иргэн Энхбатыг хулгайлж ирсэн хүн Хурц биш үү? Эрдэнэтийн 49%-тай Хурц холбоотой гэж Нямдорж хэлсэн. Хурц эхлээд Нямдоржийн эсрэг мэдэгдэл хийсэн. Харин эхлээд Хурц Нямдоржоос уучлал гуйх ёстой. Хурцын тухай Нямдорж, Батзандан нарын х

ХУРЦ 2017 11 сар 14

Тийм ч юм байхгүй ээ хөө. Эхлээд Батзандангийн хийсэн Мэдэглэлийг худлаа гэдгийг нотлох ёстой. Үнэн бол Хурц шоронд орох ёстой. Иргэн Энхбатыг хэн хулгайлж ирсэн бэ? Эрдэнэтийн 49%-ийг хувьчласан асуудалд ХУРЦ холбогдолтой гэж Ц.НЯМДОРЖ ч бас мэдэгдэл хийсэн шүү дээ. Хурц мөн Нямдоржийн эсрэг мэдэг