2018 оны төсвийг баталлаа

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 14 470

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар 2018 оны төсвийн төслийг баталлаа. Ирэх оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 9.6 их наяд байх юм.  7.2 их наядын орлогын 6.2 их наяд нь татвараар, үлдсэн нэг их наяд нь татварын бус орлогоор төвлөрнө гэж тооцжээ. Татварын бус орлого гэдэгт өмч хувьчлал багагүй хувь эзэлж байгаа юм. Тухайлбал, Төрийн банкийг хувьчилж 100 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ.

6.2 их наядын зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдэж байгаа хоёр их наяд нь урсгала зардал зарцуулагдах юм. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байна.

 Сануулахад, УИХ-ын төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн зохицуулалттай байдаг юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх