Сайншанд сумын цэцэрлэгүүдэд шүдний үзлэг хийгдэнэ


Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Дундговь аймгийн хэмжээнд “Эрүүл шүд аян”-ыг 2017-2021 оны хооронд зарласан аж.

Тус аяны хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Дезерет олон улсын байгууллагын орон нутаг хариуцсан захирал Брайн К.Вошбөрн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар “Эрүүл шүд аян”-ы хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 13-27-ны хооронд Сайншанд сумын цэцэрлэгүүд дээр шүдний урьдчилан сэргийлэх үзлэг болон цаашид хийгдэх гүний худаг болон усан сангийн талаар харилцан санал солилцжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх