ОЛОН УЛСЫН ШУУДАН ИЛГЭЭМЖЭЭР ДАМЖУУЛАН ХАР ТАМХИ БОРЛУУЛДАГ БАЙЖЭЭ


Манай улсад гадаадын иргэд хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэн оруулж ирсэн, зарсан хэрэг их гарах болжээ. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба ахаагчид өнгөрсөн сарын 2-3нд Ниерландын Вант улсын иргэн Вандэр Харст Фриджоф, түүний эхнэр МУ-ын иргэн Г болон бусад этгээдүүд БГД-ын нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодисыгхууль бусаар авч, бусдад борлуулж байсныг илрүүлжээ. Тэднээс гадна долоон иргэнийг энэ хэрэгт холбон шалгаж байгаа юм. Мөн ОХУ-ын иргэн манай улсад хар тамхи оруулж ирж, зарж борлуулдаг байсан аж. Тэрбээр Олон улсын шуудан илгээмжээр хэд хэдэн удаа худалдсныг илрүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх