Ж.БАТЗАНДАН: МОНГОЛ УЛС 140 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ АЛДСАН

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 14 900

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2018 оны төсөв", "Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв", "Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв"-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан төсвийн сахилга батын талаар хөндөж үг хэлэхдээ: -Би нэг зүйлийг олон удаа хэлж байна. Төсвийн сахилга батаа дээшлүүлж, хулгайгаа багаcгачихад Монгол Улс мөнгөөр дутахгүй ээ. Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдаж авах бүрэн боломж байсан. "Монголросцветмэт"-ийн Асгатын мөнгөний орд, Дарханы Төмөрлөгийн орд, түүний дагуул ордууд хулгайд алдагдсан. Энэ бүхнийг хүчингүй болгож ард түмнийхээ талд шийдвэр гаргая гэж олон жил ярьж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь "Би бизнестэй хүн", "Би Хурцын найз", "Би сахал Эрдэнэбилэгийн найз" гээд зурцгаахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй. Шударга ёс тогтож гэмээнэ Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой. С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан. Одоо 100 сая ам. доллар төлөх гэж байна. "Хан ресурс"-ын лицензийг цуцалснаас болж Монгол Улс өнгөрсөн жил 70 сая ам.доллар буюу 140 гаруй тэрбум төгрөг алдсан. Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д Монгол Улс 450 тэрбум зарцуулсан. Хөгжлийн банк нь Монгол банкнаас 500 гаруй сая ам.долларыг барьцаагүй гаргасан байна. Энэ бүхнийг ярихгүй юм уу, хариуцлага сахилга батыг тогтоохгүй юм уу. Алийн болгон айж амьдрах юм бэ гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

БББ 2017 11 сар 15

ЗА БИ БОЛ АРАЙ ӨӨР БОДОЛТОЙ БАЙГААД БАЙГАА ШҮҮ. ЭНЭ НЯМДОРЖ ГЭХ ХУЛГАЙЧ, ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААГЧААС ХАРИН Ч АЙХГҮЙ САЙХАН ЗОРИГТОЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ХУРЦ ТАНД АМЖИЛТ ХҮСЧ ДАХИН ДАХИН АЛГА ТАШМААР БАЙНА. НААД НЭГ ЭРГҮҮ АМЬТАН ЧИНЬ ХҮНИЙ ДААЛГАВРААР ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА ШДЭЭ. ШҮҮХЭД ӨГ