"Аль-Кайда" бүлэглэлийн салбарыг толгойлж байсан хүний суртал ухуулгын дүрс бичлэгүүдийг устгажээ

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 14 755

Дүрс бичлэг байршуулах үйлчилгээ үзүүлдэг Америкийн “YouTube” компани 2011 онд Йемен улсад устгагдсан “Аравийн хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан Анвар аль-Авлакийн хэт давруу үзэлт суртал ухуулгын илтгэлүүд бүхий хэдэн арван мянган дүрс бичлэгийг устгасан тухай “Нью-Йорк Таймс” сонины цахим хуудаст мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. “YouTube” компанийн цахим үйлчилгээнээс аль-Авлакийн туйлын тэрслүү үзэлтэй яриа бүхий 70 мянга гаруй дүрс бичлэгийг бараг саяхан л олж үзэж болохоор байсан байна. Харин одоогийн байдлаар тус террорист бүлэглэлийн нэрээр хайлт хийхэд 18,8 мянган л илэрц гарч ирэх бөгөөд дийлэнх нь аль-Авлакийн талаархи мэдээ, сурвалжлагууд юм уу хэт давруу үзэл шингээгүй бусад баримт материалууд байдаг ажээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх