Д.Лүндээжанцан: Гишүүдийн ирцийг бүрдүүлэх гадны орнуудын жишгийг судалж байна

Улс төр Admin Галаа 2017 11 сар 30 1167

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль, Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товложээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Гишүүд хуралдаанд 40 минут хоцорч ирж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй шүү. Тиймээс хуралдааны цагаас 20 минут өнгөрөхөөр хаалгаа барьдаг байя. Нээлттэй сонсголын ажлын хэсэг хуралдахгүй юм. Хоёр өдөр зарласан. Надаас өөр хүн байгаагүй. Нийгмийн хардлагыг нэг тийш болгох хэрэгтэй. Нээлттэй сонсголоо ямар журмаар хийх вэ. Ажлын хэсгийг эсвэл тарааж, шинээр байгуулъя. Ажлын хэсгийг эсвэл хуралдуулах чиглэл өгөөч ээ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг газар гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байна” гэв. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 12 сар 04

НӨГӨӨ 7 ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИНЬ ҮР ДҮН ШҮҮ ДЭЭ,ИРЦ ЧИНЬ

Soongo 2017 12 сар 03

ха ха, инээдтэй ч юм даа, ирц бүрдүүлэх зүгээр тухайн гишүүний ёс суртахуун харицлага, гадагшаа явж туршлага судлах ямар ч хэрэггүй, хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн цалинтай нь тооцоо хий, мөнгөнд дуртай хүмүүс тэгээд хуралдаа сууна, гадны гишүүд ухамсартай

Зочин 2017 12 сар 02

Бусдын нэгэнт хийсэн туршлагыг ав. Шинээр бодох огт хэрэггуй.

Зочин 2017 12 сар 01

Аргагүй хүнд асуудал шүү дээ

Зочин 2017 12 сар 01

Бусдаас будаа идэхээс өөр чадах юм байхгүй