Дональд Трамп: Ким Жөн Ун “Өвчтэй гөлөг”

Дэлхий Admin Галаа 2017 11 сар 30 4924

Хойд Солонгос өчигдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харвасан” гэж мэдээлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс өчигдрөөс эхэлж хуралдан Пёньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж эхлээд байна. Ерөнхийлөгч Трамп Хятад, Өмнөд Солонгос, Японы төрийн тэргүүнүүдтэй уг асуудлаар мөн ярилцсан.

Мөн тэрээр Миссури мужийн Сэйнт Чарльз хотод татварын шинэчлэлийн талаар сонгогчдод танилцуулж байх үеэрээ Хойд Солонгосын удирдагчийг “Өвчтэй гөлөг” хэмээжээ. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр шуурхай хурал зарлаад байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 12 сар 01

өөрсдийгөө бүхнээс дээгүүр тавьдаг дээрэнгүй улсын зөнөг ерөнхийлөгч