СОЖОО ШҮГЛЭСЭН АВТОТЭЭВЭР


Нүүрс тээврийн цуваа урд хөршрүү 2017 оны сүүлийн хагасаас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж хоёр дахин буурсан. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд 140 км урт дараалал үүссэн. 

Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар саяхан нөхцөл байдалтай танилцаад ирсэн ч байдал яг хэвээр байгаа юм. 

Сайд нар арга хэмжээ авч зохион байгуулалт хийхийг оролдсоор байгаа ч бодит газар дээрээ тэдний ажил үр дүнгүй байна. 

Нүүрс тээврийн энэ их гацалт БНХАУ бага татаад байгаа бус, яг үнэндээ манайд байна. Хөдөлгөөний зохицуулалтыг хийх цагдаа нь ханцуйдаж тав гурван төгрөг өгсөн нэгнийг шороон замаар оруулан явуулж, ханцуйлаагүй энгийн жолоочид цуваандаа гацан хэд хоногоор өвлийн хүйтэнд зогсдог. 

Тээврийн салбарын бодлогын дарга нар ирэхдээ сүр дуулиан болж ирнэ, гэхдээ идэж ууж, наргиад буцна. Дарга нар зүгээр нэг буцахгүй ээ тээвэрчдээр өрөөгөө тохижуулна, шатахуунаа цэнэглүүлнэ, бэлэг сэлт аваад голс гээд чамлаж буцна. Гэтэл тэдний үүрэг юу билээ... Уртын урт цуваагаа уртаар татаж болдоггүй, урдуур хойгуур илүүчилсэн нэгнийг л татаж урагшлуулдаг увайгүй “Албан тушаалтнуудын шунал” нь нүүрс тээврийг гацааж байгаа юм. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарыг гацсан цувааны замд ажиллах үед тээврийн жолооч нар тэдний замд тээглэн байж "Бодит үнэний тал"-ыг нээж хэлсэн. Тэгвэл тээвэрчдийн хэлсэн:

- Нэн яаралтай нүүрс тээврийн жолооч нарын гаргасан саналыг бодитоор хэрэгжүүлэхгүй бол урт-богино аль ч цуваа нь мөнхийн гацаа болох “Тээврийн салбарын бодлогын мөхөл”-д ирсэн.

- Нүүрс тээврийн жолооч нар уртын цуваандаа 20 хонох хэвийн үзэгдэл болсон.

- Тэдэнд ар гэр гэж бий, ханиа хүлээх гэргий, аавыгаа үгүйлэх үр хүүхдүүддээ хурдхан очихыг хүсэх ч амьдрал хатууд захирагдаж хүйтэн өдрүүдийг тэвчээр заан гүрийж метр метрээр ахих цуваандаа амьдарсаар байгааг ашиг гэж хардаг албан тушаалтнууд хэзээ ажлаа хийх.

- Тээвэр хариуцсан дарга нар “Ажил сайжруулах нэрийдлээр очих бүрийдээ өөрийгөө нэгдүгээрт тавьдаг, цуваа ахиулах, хүйтэн хонох 1 өдрийг ч товчлох болов уу гэсэн тээвэрчдийн сэтгэлийг амин хувьдаа ашиглаж, дайлуулж цайлуулж сурсан.

- Засаг Төрөөс энэхүү асуудалд анхаарал хандуулж, шийдвэр зохион байгуулалт хийдэг ч салбарын яамнаас газар дээрээ хүртэл шат шатны дарга нарын хойрог сэтгэлээс улбаалан хэрэгждэггүй... гээд тээвэрчид бага ч болтугай бодит үнэний илэрхийлсэн.

Тээвэр хариуцсан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ үнэхээр энэ асуудлыг хурдтайгаар, үр бүтээлтэйгээр шийдвэрлэх зорилготой байгаа нь харагдаж байгаа. Гэвч “Бугшсан, шунахай, сожоо сэтгэлт салбар хариуцсан дарга сэтэртүүдээ бүрэлдэхүүнээр нь солихгүй л бол тэдний сурсан зан ашиг олох”.  Нүүрс Тээврийн асуудлын шийдлийг гаргах, зохицуулалт хийх, үр дүнд хүргэх гэдэг бол өнөөгийн дарга нараас хүлээхэд хэдийнэ хожимдсон. 

Зам, тээврийн салбарын дарга нарын гэмт үйлдлүүд ар араасаа ундран илэрсээр байгаа. Тухайлбал, Улс хоорондын ачаа тээврийн том оврын автомашинд олгодог С зөвшөөрлийг олон тоогоор буюу шаардлага журамд үл нийцүүлэн өндөр үнээр зарсан. Энэ нь хэдэн тэрбумаар хэмжигдэж буйг АТГ-ын шалгалтаар ил болоод байгаа. 

Энэ мэт хэдэн тэрбумын сожоот албан тушаалаа урвуулан ашиглах гэмт үйлдлийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга ганцаараа хийх үү, эсвэл бодлогын яамнаас хавсарсан байх уу?

 

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

одон 2017 12 сар 03

Зам тээвэр хөгжилийн сайдаа АТҮТ -ийг Хувь хүнд хувчилах гэж байгаа нь үнэн үү сайдаа өнгөрсөн оны сүүлчээр бүтэцийн өөрчилөлт нэрийдлээр баахан хүн халсан одоо хувийн компани болсноор мэлээд их хүн ажилгүй болох нээ дээ

зочин 2017 12 сар 03

АТҮТ-өөс албан тушаалаараа далайлган та нар Хот хоорондын орлогийн төлөвлөгөөг 250,000, сая төгрөгийг заавал биелүүлэх ёстой гээд л элдэвийн дарамт шахалт шантаашлах нь ердийн үзэгдэл байх энэ бол зөвхөн хот хоорондых л нэг иймэрхүү за тэгээд тоо бүртгэл улсын дугаар олголт нэн хүнд сурталтай хэдэн

зочин 2017 12 сар 03

АТҮТ- Тээврийн хэлтэсийн дарга Ерөнхий санхүү нарын орон нутагт өгч байгаа орлогын төлөвлөлт нь ёстой нэг мянгуужингийн үлгэр шиг л ЖБ: Орон нутагт өдөрт 45 хүний суудалтай том оврийн 2 -р автобус өдөрт 90 зорчигчтой жилийн турш яг энэ нормоороо бол үёрээд л 60 сая орох байх шүү .Гэтэл Төв АТҮТ- өөс

зочин 2017 12 сар 03

ЭНэ хувьд шилжүүлэнэ гэдэг бол Дээрээ цөөнх хэдэн этгээд мөнгө хийх гэсэн башир арга шүү дээ Бусдаар бол иргэд, зорчигчидын хөдөлмөрчдийн төлөө биш хэдэн ашиг хонжоо олох гэсэн этгээдүүдэд л асар их мөнгө угаах боломж гарна.Одоо байгаагаасаа илүү гэх үү дээ

зочин 2017 12 сар 03

АТҮТ- Хувьд шилжих гэж байгаа гэж дуулсан Монгол улсын Авто Тээвэр Хувийн Компани болох юм байхаа Хувьд шилжүүлсэн юу өөрчилөгдөнө гэж Харин ч Иргэд Дондогт Авто тээврийг Хувьчилаад өгчивөл ёстой нэг холион бантанг нь хутгаж өнөх байхдаа гэх мэт