Төрийн нууцын үнэтэй Ц.Нямдоржийн залруулга

Улс төр Admin Галаа 2017 11 сар 30 4866

 

Гавьяат хуульч Ц.Нямдорж бол Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурав дахь удаагаа ажиллаж буй манай улсын зангарагтай улстөрч, хуульчдын нэг. 2002 оны Эрүүгийн хуулийн автор гэгддэг тэрээр прокурорын байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн тул эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, ял шийтгэлийн бодлого, процесс ажиллагааг сайн мэднэ. Гэвч Эрдэнэтийн 49 хувийг авсан бүлэглэл, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгасан тагнуулынхантай сөргөлдөх үеэрээ Ц.Нямдорж сайд шатсан уу, шаардлагатай байсан уу хууль зөрчих шиг боллоо.

Тодруулбал, Ц.Нямдорж сайд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүхийн шийтгэх тогтоолыг олон нийтэд харуулж, бас уншиж өгсөн. Энэ тогтоол бол Улсыг аюулаас хамгаалах байгууллагын дарга асан хошууч генерал Ж.Баатарын Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн гүтгэснийг нотлох баримт. Хэдий тийм боловч дээрх шүүхийн тогтоолыг олон нийтэд харуулах ёсгүй, бас хориотой гэдгийг эрхэм сайд мэдэх учиртай. Учир нь, Ж.Баатарт холбогдох хэргийг өнөөдрийг хүртэл төрийн нууцаас гаргаагүй, нууцаас гаргаагүй тул шийтгэх тогтоол өөрөө төрийн нууц. Иймээс Ц.Нямдорж сайд төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ олон нийтэд задруулсан хэмээн эрүүгийн хэрэгт шалгагдаж мэдэх нь.

Төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг тагнуулын байгууллага хариуцдаг. Төрийн нууц задруулбал ТЕГ-т шалгагддаг. Энэ утгаараа сөргөлдөж яваа тагнуулынхандаа шалгагдах бодит эрсдэл Ц.Нямдорж сайдад үүсчээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ж.Баатар нар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу яаж ч дайрсан, давшилсан байж болно. Тэртээ тэргүй хуулийн байгууллага анзаарч байгаа тул хэлсэн үг бүрт нь хариулах, хариу няцаалт хийхээр цензургүй ярихшаардлага байсан ч юм уу. Ер нь төр, засаг удирдаж байгаа, хуулийн салбарт ажиллаж байгаа эрхмүүд телевизийн нэвтрүүлгээр хэрүүл хийж, залруулга гаргах зохимжтой юм уу . Энэ зарчмаа алдаж, адтай, туршлагатай, хөдөлмөрч сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд “байцаалт” өгөхдөө хийдэл гаргасан Ц.Нямдорж сайд ТЕГ-т шалгагдаж болзошгүй.

Сайдын уншиж танилцуулсан шүүхийн тогтоол олон асуудал араасаа дагуулна. Ц.Нямдоржид төрийн нууцад хамруулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэн өгөв. Тэр яаж олж авав . Нууцын архивт хадгалдаг хавтаст хэргээс олж авсан уу, албан ёсоор шүүх түүнд хүлээлгэн өгөв үү. Төрийн нууцтай танилцах бол нууцын баталгаа авч, гарын үсэг зуруулдаг. Хэн нэгэн Ц.Нямдоржид шүүхийн тогтоол өгөхдөө төрийн нууц задруулахгүй байх баталгаа авсан уу . Нууцын баталгаа авсан бол яагаад шийтгэх тогтоолоос уншиж өгөв. Сайд Ц.Нямдорж нэг талаараа өөрийгөө өмгөөлж, албан ёсны баримттай тайлбар хийсэн хэдий ч нөгөө талаараа хуулийн байгууллагын нууцад хамаарах туслах ажилтны нэрийг дурдаж, илчилчихлээ. Тэр хүн нууц хэвээрээ үлдэх ёстой байсан.

Шүүх олон нийтэд нээлттэй болсон. Shuukh.mn сайтад шийдвэрүүдээ байршуулдаг болсныг нь дурын хүн татаж үзэж болно. Гэхдээ нээлттэй боллоо гээд тэд төрийн нууцтай холбоотой хэргийн материалыг нийтэд дэлгэдэггүй. Мэдээллээ, мэдээллээ гэхдээ тэд тогтоох хэсгийг л дэлгэдэг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 12 сар 05

Энэ Мөнхбаясгалан гэдэг хүүхэн чинь хумсаа нуусан мигуй юм байна хөөе

УНББЁ 2017 12 сар 04

ШҮҮХИЙН ТОГТООЛ НУУЦ БАЙХ ЁСГҮЙ ЮМ.

Зочин 2017 12 сар 03

баттулга ,мөнхбаягалан,хурц 3 ийн сайт л байна кзкк.

Зочин 2017 12 сар 02

***данууд болимоор юм.Үхсэн баасны чинь нууц. Нууц нэрийн дор луйвар явагддаг байхгүй юу. Зоригийн хэргийг нууцаас гаргалаа гэж үхээрүүд дайралтаа эхэлж байгаа юм байна.Болдогсон бол хүзүүгүй хулгайчийг л хөлгүй болгож байгаад шалгах юмсан.Гарал үүслийг нь ч шалгах хэрэгтэй ***да

н 2017 12 сар 01

за нэгэнтээ утаа ядууралд автсан ард түмэнд одоо юу ч сонин биш болсон байхаа.