Хийлч Дээгий: Яг үнэндээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна

Урлаг, Спорт Admin Галаа 2017 12 сар 04 2476

“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажилласнаасаа хойш бүр ч ихээр олны танил болсон хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгийг өөрийн гэсэн стиль имижтэй, донж нь бүрэлдсэн бүсгүй гэдгийг хэн хүнгүй, ялангуяа эсрэг хүйснийхэн бол илүүтэй хүлээн зөвшөөрдөг гэхэд хилсдэхгүй.

Шоуны шүүгчийн суудал дээрээс секси байдлаар харцаа солбиж, нүдээ талимааруулан, үзүүлбэрээ толилуулсан оролцогчдод өөрийн сэтгэгдэл дүгнэлтээ урлагийн хүний үүднээс шулуун шударгаар илэрхийлж байсныг та бүхэн сайн санаж байгаа байх.

Түүнийг ганц өөлөх зүйл нь гадаад эр нөхөртэй явдал. Гэвч даяаршсан орчин үеийн дэлхий ертөнц дээр сэтгэл санаа нийлбэл хэнтэй гэр бүл болох нь бусдад огтхон ч падлийгүй эд. Түүнийг гадаад нөхөртэй хэмээн зарим эрчүүд нүд үзүүрлэдэг. Тэгвэл түүнийг ийм байдалд хүргэхэд эрчүүд та бүхний “оролцоо” ч зохих хэмжээгээр байгаа гэдгийг санууштай. Ингээд энэ асуудалтай холбогдуулан түүний Time.mn сайтад өнгөрөгч онд өгч байсан ярилцлагаас иш татъя гэж бодлоо:   

“-Сүүлийн үед гэр бүл салалт их боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? 

- Мэдээж хүний амьдрал л юм чинь янз бүрийн юм тохионо. Яг үнэндээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна. Яагаад гологдоод байгаа юм бэ гэхээр, суурь хүмүүжилд нь байгаа юм. Эрэгтэй хүн хүндлэгдэх хайрлагдах ёстой гэдэг хэрнээ үүрэг хариуцлагатай байх, айл гэр авч явах ёстой эр хүн гэдгийг нь ухамсарт нь суулгаж өгөхгүй өсгөөд байна. Нас биенд хүрч, эхнэр авсан ч гэсэн хүүхэд хэвээрээ байгаад байх шиг. Харин манай монгол хүүхнүүд хаана ч дасан зохицоод амьдрах чадвартай. Салалтын хувьд эр нь эрийнхээ ажлыг хийхгүй, эм нь амьдралд нухлагдаад ирэхээр салалт үүсч л таараа. Миний хувьд нөхрийнхөө ээжид маш их баярладаг. Үнэхээр нөхрийг маань эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах ухаанд сургаж, түүнийг минь маш сайхан хүмүүжүүлжээ. Би өөрөө ганц хүүтэй. Хүүгээ эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлдэг жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлнэ гэж бодож байгаа...”

Монгол эрчүүд юунд анхаарах шаардлагатай гэдэг нь эндээс харагдахаар хариулжээ. Үнэхээр ч, зарим үед “монгол эрчүүд минь дээ, даанч яав даа...” гэж халагламаар харамсалтай, дэндүү арчаагүй дүр төрх энд тэнд ажиглагддаг шүү. Хэнэггүй хайнга, салан задгай, арчаагүй бүдүүлэг, архичин шоучин... гээд зарим эрчүүдийн сөрөг шинжүүдийг дурдаад байвал барагдахгүй.

Гэвч сайн сайхан хандлага, зөв үзэл бодолтой монгол эрчүүд ч мундахгүй олон. Сайн нь саараасаа олон байх болтугай хэмээн залбираад л явах үлдлээ... 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 12 сар 05

ОРЧИН ЦАГИЙН ЯАХААС Ч БУЦАХГУЙ ***АН ГЭДГИЙГ НЬ МОНГОЛЫН АРД ТУМЭН БИШ ЗАЛУУЧУУД ЭСРЭГ ХУЙСТНУУД ГАДАРЛАДАГ БОЛЧИХСОН БАЙНАЛЭЭ

ЗОЧИН 2017 12 сар 05

Үнэн үнэн ихэнх монгол эрчүүд жудаггүй худалч ХУЛГХЙЧ архичин шоучин ажилгүй залхуу тэнэмэл хэнэггүй үр хүүхэд хань ижилдээ халамжгүй өөөө бас .агсан согтуу зодооч аль муу шиднэ бүрдсэн эрчүүд их байгаа бөөлжис цутгамаар маш муухай . Ийм эрчүүдтэй хэн сууж

Egel jiriin emegtei 2017 12 сар 05

Minii huvid bi bol sanal 1 bn l gej uurtuu dugnelt hiilee.Eh ni heer alga bol unaga ni shiir alga geh ene l amidralin unen ug bodit amidral deer baisaar bgd udii hursen, baisan bolood l enehuu zuir tsetsen hurts unen ug ni helegdeh bolson.

и 2017 12 сар 04

Янзын муухай авгай шүү ккк