Хятадад жолоочгүй автобусуудыг туршилтаар явуулж эхэлжээ

Дэлхий Admin Галаа 2017 12 сар 04 980

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэн хотод жолоочгүй автобусуудыг туршилтаар явуулж эхэлсэн тухай “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Автомат жолоодлоготой дөрвөн автобусыг 1,2 км зайд туршилтаар явуулж байгаа аж. Шинэ “ухаалаг” автобус нь овор хэмжээний хувьд ердийн автобуснаас жижиг бөгөөд 10-30 км/цаг-ийн хурдтай явах боломжтой гэнэ. Бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөөс сэргийлэх, явган хүний гарц болон шаардлагатай үед зогсох зэргээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломжоор хангах үүднээс лазер мэдрэгч, камер болон газар зүйн байршил тодорхойлогч зэрэг зүйлсээр эдгээр автобусыг тоноглосон байна. Гэсэн хэдий ч гэнэтийн нөхцөлд зогсох эсвэл гар жолоодлогын горимд шилжүүлэх зэргээр шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах үүднээс туршилтын үед жолоочийг байлгах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх