АТГ-аас “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байна гэв


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр  АТГ-ын дарга Х.Энхжаргал хийж байгаа шалгалт, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ярьжээ. Улмаар оффшор бүсээс мөнгө татах ажиллагаа ямар шатанд явж байгааг ярихдаа “Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 3-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой.

Гэхдээ оффшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Хэрвээ ингэвэл хугацаа хойшилно. Офшорын тодорхой бүсүүдийг УИХ-аас зарласан. С.Баярцогтын асуудлыг мөн Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа.  Ерөнхийлөгч оффшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй.” гэсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх