ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний финалд монголын 4 бөх шалгарлаа


Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн өчигдөр ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхэллээ. Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны эмэгтэй бөхчүүд найман жинд өрсөлдөж байна. Өнөөдөр урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан боллоо.

Эмэгтэй бөхчүүдийн 2017 оны отгон тэмцээнд манай 18 бүсгүй зодоглосон бөгөөд 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 23 хүртэлх насны ДАШТ-йи мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 63 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар алтан медалийн төлөө барилдана. Түүнчлэн 55 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Бат-Очирын Болортуяа, 69 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаан маргааш болно. 


Харин 63 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг тэгшитгэлд ЕАШТ-ий хошой хүрэл медальт, Инна Тражуковад цэвэр даруулж, “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон эхний даваанд Москвагийн Анжело Фоменкод оноогоор цэвэр ялагдлаа. Түүнчлэн 55 кг-д хүч үзсэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 1/8 шигшээ барилдаанд Казахстаны Эмма Тисинад 7:9-өөр ялагдсан нь томчуудад халгаатай эхэлсэн гэхэд хэлж болно. С.Батцэцэг, П.Орхон нарын өрсөлдөгчид хоёрдугаар тойрогт таарахад Фоменко бэртэл авснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Тражукова хагас шигшээд АНУ-ын бөхөд ялагдснаар тэдэнд дагах барилдаан гарсангүй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх