Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн нэгдсэн төвтэй боллоо


Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдлийн түвшинг бууруулах" зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

Тухайлбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын байгуулсан "Дорноговь Их хөгжил сан" ТББ-ын 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төв"-ийг Сайншанд сумын 2-р багт барьж ашиглалтад оруулжээ.

Тус аймгийн хэмжээнд 1981 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4500 ахмад настан, 10 гаруй мянган бага орлоготой эмэгтэйчүүд байдаг гэнэ. Тус төвд дээрх иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг нэг дор нь цогц байдлаар шийдэж өгсөн ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх