Тариа хийхээр хуримнаасаа зугтжээ

Дэлхий Admin Галаа 2017 12 сар 05 1274

Мексикийн Табаско мужийн иргэн Язмин Домингес хуримын ёслолоосоо зугтаад цагаан даашинзтайгаа өвчтөн рүүгээ гүйсэн байна. Өвчтөний орны дэргэд хуримын даашинзтайгаа зогсох мундаг сүйт бүсгүйн гэрэл зураг нийгмийн сүлжээгээр тархаж, хэрэглэгчдийн бахархлыг төрүүлсэн гэнэ.

Сүмийн гонхны өмнө эр нөхөртөө үнэнч байна гэдгээ андгайлсан даруйдаа Язмин бүсгүй өвчтөн рүүгээ сандран гүйж, түүнд тарилга хийсэн байна. Тэрбээр эр нөхөр болон хуримын зочдоос уучлал хүсээд дуудлагын дагуу явж оджээ. Язмин өвчтөнд шаардлагатай туслалцааг үзүүлээд хуримандаа эргэж очсон гэнэ шүү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх