Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэхийг өнөөдөр шийднэ

Улс төр Admin Галаа 2017 12 сар 05 688

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагт хуралдана. Ажлын хэсгийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг томилохтой холбогдуулан нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг шийдэх юм.

Тодруулбал, Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоос өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаад байгаа юм. Түүний саналыг 21 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан учир нээлттэй сонсгол явуулахаар болоод буй. 

УИХ томилгоо хийхээсээ өмнө тухайн албан тушаалд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол явуулах зохицуулалтыг Нийтийн сонсголын тухай хуульд заасан байдаг. Хамгийн багадаа 19 гишүүн гарын үсэг зурж санал гаргасан тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулах хуулийн зохицуулалттай.

Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдахаар тов зарласан ч хуралдаж, ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдрийн хуралдаанаар Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх асуудал эцэслэгдэх юм. Хэрэв ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийнэ гэвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг долоо хоногийн дотор зохион байгуулна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх