Хакухогийн өмссөн цамцны ”Монгол хүчтэй” гэсэн бичиг шүүмжлэл дагуулжээ

Урлаг, Спорт Admin Галаа 2017 12 сар 05 2039

Японы мэргэжлийн сумод хүч үзэж буй Монголын тамирчдыг сэтгүүлчид хараандаа авсан бололтой. Ойрын үед сав л хийвэл шүүмжлэн бичих болжээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ёкозуна Хакухо М.Даваажаргал өнгөрсөн сарын башёгийн дараа хэлсэн үгнийхээ төлөө шүүмжлэлд өртөж, түүнээс өмнөхөн нь Монгол сумочдоо өмөөрлөө гэж анхааруулга авсан.

Мөн сүүлийн өдрийн барилдаануудын нэгэнд Ёшиказэд уначихаад заргалдсан гэдэг үндэслэлээр Сумогийн холбооныхноос сануулга авахад хүрсэн билээ. Энэ удаад түүний өмссөн усны хувцас хэл амны бай болоод байна. Өвлийн тойргийн барилдаанд барилдаж буй тэрээр усанд орохдоо ”Mongolian Team" гэсэн бичигтэй усны хувцас өмссөн нь нэгэн сэтгүүлчийн  дургүйцлийг хүргэжээ. Түүний тэр байдлыг японы сэтгүүлч Осүми гэх эрхэм "Ёкозүна Хакухо санаатайгаар ийм хувцас өмссөн. Энэ нь Монгол хүчтэй, Монголы сумо гэж буйтаа ижил утгатай"  гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

м 2017 12 сар 05

Ийм яс хаясан зүйл бичихээ болимоор юмаа. Өөр хүнд хэрэгтэй мэдээлэл бичиж болдоггүй юм байхдаа.