Дуучин Жонни Халлидей таалал төгслөө


Францын алдарт дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч Жонни Халлидей өнөөдөр таалал төгссөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. 1943 оны 6-р сарын 15ны өдөр Парис хотноо мэндэлсэн тэрээр 50 жил урлагийн салбарт хүчин зүтгэж, Францын төдийгүй Франц хэлтэй орнууд, цаашлаад дэлхий дахинд танигдсан дуучин болж нэрээ мөнхөлсөн юм. Түүний шүтэн бишрэгчид болон францын хэвлэлүүд эмгэнэл илэрхийлсэн мэдээллүүд тасралтгүй гаргаж байна. Тэрээр 74 насандаа уушигны хорт хавдраар таалал төгслөө.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх