Нээлттэй сонсгол явуулах шаардлагагүй гэж үзжээ

Улс төр Admin Галаа 2017 12 сар 06 569

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах санал гаргасан билээ. Уг саналын дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, томилгооны сонсгол явуулах эсэхийг хэлэлцсэн байна.

Ажлын хэсэг томилгооны нээлттэй сонсгол явуулах шаардлагагүй гэж үзжээ. Учир нь Үндсэн хуулиарЕрөнхийлөгч Элчин сайдыг томилно гэсэн заалттай байдаг. Тиймээс уг томилгооны асуудал бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчид хамаарна гэж ажлын хэсэг үзжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх