Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд энэ сард тодорно


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрэмжит “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг 2011 оноос  хойш 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажилллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилготой юм.    

Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” (50 хүртэл ажилтантай), “Дунд” (51-199 ажилтантай),  “Том” (200-аас дээш ажилтантай) гэсэн 3 ангилалаар, ангилал тус бүрд 3 байгууллагыг шалгаруулдаг. 

Ажлын хэсэг өчигдөр Цахилгаан станц-3, Цахилгааан станц-4 -д очиж газар дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журмыг хэрхэн хангаж байгаатай  танилцлаа. 

Энэ сард Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг тодруулах юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх