ОХУ-ын тамирчид өвлийн олимпт ОУ-ын олимпын хорооны далбаан дор оролцоно


ОХУ-ын тамирчид 2018 оны өвлийн олимпт өөрийн тугийн дор оролцохгүй боллоо. Тодруулж хэлбэл 2018 оны 2 сарын 9-25ны өдрүүдэд БНСУ-ын Пьёнчан хотноо болох Өвлийн олимпт сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар Оросын тамирчдыг ОХУ-ын нэрийн өмнөөс бус Олон улсын олимпын хорооны тугийн дор оролцох шаардлагыг тавьлаа. Түүнчлэн Оросын спортын салбарыг олон жил хариуцаж буй Виталий Мутко-д хориг тавьж, түүнийг олимпын наадам үзэж сонирхохыг хориглолоо. Олон улсын олимпын хорооноос гаргаж буй энэ шийдвэр олимпизмын түүхэнд гарч байгаагүй шийдвэр юм. Олимпын хороо ОХУ-ыг 2011-2015 онуудад, ялангуяа 2014 оны Сочигийн өвлийн олимпын үеэр зохион байгуулалттайгаар тамирчиддаа сэргээш хэрэглэсэн гэж буруутгаж байна.

2016 оны Риогийн олимпоос өмнө Оросын тамирчидад шинжилгээ хийж, сэргээш хэрэглэсэн эсэхийг шалгаж, тамирчдыг энэ үзүүлэлтээрээ ангилсан юм. Ингээд 387 олимпт оролцох эрхтэй тамирчдаас 276 нь оролцсон юм.

Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын олимпын хорооны энэ шийдвэрийг "бүхэл бүтэн үндэстнийг дорд үзэж байна" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Энэ удаагийн өвлийн олимпын 4000 тамирчдад 7000 гаруй төрлийн сэргээшийн шинжилгээ хийнэ гэж мэдээлж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх