БНСУ-ын казиногоос Монгол эмэгтэй 863 сая вон хожжээ

Дэлхий Admin Галаа 2017 12 сар 06 959

Өнгөрсөн даваа гаригт БНСУ-ын Сөүл хотын “Paradise Walker Hill” нэртэй казинод нэгэн монгол эмэгтэй автомат тоглоомын жекпотын машинаас 863 сая вон буюу ойролцоогоор 795.000 ам.доллар хожсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна.

Одоогоор азтаны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байгаа ч казиногийн сайт дээр дөрөв дэх удаагийн жекпотын эзэн тодорсныг энд зарласан байна.

Бараг хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө хожсон эмэгтэйн нэр тун удахгүй тодорхой болох биз. 

Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” казиногоос Тайваний 31 настай жуулчин 966 сая вон буюу 854,000 ам.доллар хожсон нь Солонгосын түүхэн дэх автомат тоглоомын машины хамгийн өндөр хожил байжээ.

Шагналын мөнгийг аюулгүй байдлын үүднээс банкны дансаар шилжүүлсэн аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх